Please fill in the following and we will get back to you within 2 working days.
Submit

МАНАЙ БРЭНД БА ҮНЭ ЦЭНЭ

САЙН УУ!

Манай брэндийн онцлог шинж чанар

Бүтээлч
Бид суралцагчдынхаа бүтээлч чанарыг тэдний төсөөллийг идэвхижүүлснээр бэхжүүлдэг.  

Дэмжлэг
Манай сурган суралцагчдадаа өөрсдийн төвшин болон хурдаар суралцахыг урамшуулан дэмждэг ба өөрсдийн амжилтыг алхам алхмаар тэмдэглэхэд нь тусалдаг.

Хөгжилтэй
Манай суралцагчид боловсролын танхимын тоглоомуудаар болон бусад хөгжөөнт материалуудтай харилцах замаар  өөрсдийн ур чадварыг хөгжүүлж байдаг.

Анхдагч
Манай хөтөлбөрийн заах арга онцгойлон үсэгнүүд эсвэл бүлэг үсэгнүүд авиатай холбогддогт илүү анхаардаг.    

Манай брэндийн үнэ цэнэ

Сониуч байдал
Хүүхдүүд төрөлхийн сониуч зантай байдаг.  Энэхүү сониуч байдлыг улам бүр бэхжүүлснээр унших үйл явцыг даалгавар биш харин адал явдал болгож чаддаг гэж бид итгэдэг.   

Өөртөө итгэлтэй байдал
Биднийг маш том дэлхий ертөнц хүлээж байгаа.  Хүүхдүүд үүнийг өөрийн болгохын тулд өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй гэж бид итгэдэг.  Хүчтэй уншигч болох нь тэдэнд энэхүү зоригийг өгдөг.
Өөрийн амьдралыг утга учиртай болгох  мөн хувь тавилангаа хянах боломжийг олгодог.  

Баясал
Уншина гэдэг нь амьдралын хамгийн нандин бэлгүүдийн нэг юм.  Бид суралцах үйл явцыг баяр хөөртэй болгож унших дур сонирхолыг урамшуулдаг.  Бид механикаар цээжлэх, эсвэл давталттай дасгал сургуулилтад итгэгдэггүй.  Бид гайхамшигт ид шидийн хаант улсын үүд хаалгыг нээдэг.  

Ойлголт
Жинхэнэ унших үйл явц нь ойлголтыг шаарддаг.  Суралцагч нартайгаа ойр дотно байхаас өөр чухал зүйл байдаггүйг бид мэддэг.  Үгсийг далавч болгон урлахад нь тэдэнд дэмжлэг болон урам өгдөг.
VIEW MORE ҮНЭГҮЙ

I CAN READ СИСТЕМ

“I Can Read” систем нь анх 1995 – 2000 оны хооронд Антони Эрншав болон Аннабел Сержент нарын хийсэн судалгаагаар үүссэн.  Энэ нь бүтэцлэгдсэн, цогц, шаталсан мөн өвөрмөц байдлаар бүлэг үсэг нэг авиа бий болгодог дэлхийн анхны систем юм.

  “I Can Read” унших хөтөлбөр нь үсэгнүүд хэрхэн нэгдэн өөрчлөгддөггүй авиа бүтээдгийг харах боломжийг суралцагчдад олгодог бөгөөд өөрийн унших үйл явцаг хянахад нь дэмжлэг үзүүлдэг.

“I Can Read” систем нь шинэ уншигчдад уншиж сурахад хэрэгтэй гурван чухал ур чадварыг заадаг:
  • Авиалбарын мэдлэг / Phonemic
  • Авиа зүй
  • Phographemes –н дэс дарааллыг холих
“I Can Read” унших хөтөлбөр нь шинэ уншигчдад уншиж сурах явцдаа үсэгнүүдийг нийлүүлж нийлмэл авиа үүсгэхэд тулгардаг бэрхшээлүүдийг даван туулахад нь тусалдаг.  Олон тооны үсэг болон бүлэг үсэгнүүд нэгээс илүү авиатай холбогдож байгааг харахдаа хэрхэн үгсийг дуудах үйл явцыг мэдэхэд тулгардаг бэрхшээлүүдийг даван туулахад тус хөтөлбөр тусалдаг.  Суралцагчид энгийн, шууд утгат үгсээр эхлээд илүү хэцүү авиалбарын нийлэмжүүдийг сурч өөрийн амжилтыг ахиулсаар байдаг. 

VIEW MORE ҮНЭГҮЙ

“I CAN READ” НЬ ЯАГААД ДЭЛХИЙН ШИЛДЭГ УНШЛАГЫН ХӨТӨЛБӨР ВЭ?

Яагаад Эцэг эхчүүд “I Can Read”-г сонгодог вэ?

  • Боловсролын сэтгэл зүйчийн олон жилийн судалгааны үр дүнд бий болсон.
  • Дараах мэргэжилээр мэргэшсэн сурган хүмүүжүүлэгчидээр бүтээгдсэн: PhD, BA, MA, DipEd, Master of Letters, Literature, Linguistic and Psychology majors, 15 жилийн салбарын туршлага болон унших ур чадварыг олж эзэмшихүйн  судалгаанд суурилсан дипломны ажил.
  • ICR –г хөгжүүлэгчид нь “Pearson Education”-ны хэвлэн нийтлэсэн “Дислекси ба унших бэрхшээл” номын зохиогчид юм.  
  • Сингапур болон олон улсад туршиж, статистик мэдээлэлээр баталгаажсан хөтөлбөр юм.
  • 270,000 гаруй суралцагчидад амжилттайгаар сурсан.  
  • Профессор Брайн Бирн  (Цагаан толгойн зарчмууд номын зохиогч) унших үйл явцыг заадаг хамгийн оновчтой аргуудын өнөөгийн судалгаанд нийцэж байна гэж үнэлсэн.
  • Хэрэв та “I Can Read”-г сонговол,  19 жилийн туршид өөрийгөө батлан харуулсан, зах зээлийн тэргүүлэгч бөгөөд тухайн салбарын мэргэжилтнүүдээр дэмжигдсэн нэр хүндтэй системийг сонгож байна.  Нотолгоо нь тодорхой: “I Can Read”-тэй хамт байхад та буруудахгүй!
VIEW MORE ҮНЭГҮЙ

20TH ANNIVERSARY

“I Can Read” нь 20 жилийнхээ амжилт ололтоо тэмдэглэж байна!


Анх 2000 онд “I Can Read” брэнд маань боловсролын сэтгэл зүйч нарын 15 жилийн судалгааны үр дүнд Австрали улсад үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр Сингапур улсад бид англи хэлний тэргүүлэгч хөгжүүлэх сургалтын төв, мөн дэлхийн 15 улс, хотуудад ойролцоогоор 200 гаруй сургалтын төв болон сургуулийн хамтрагч байгууллагатай болтлоо өргөжсөн байна.



Өнөөдрийн зах зээлд нийцүүлэн хамгийн гол нь тогтвортой ажиллаж, танхимын хамгийн сайн сургалтын хөтөлбөрийг бий болгосон. Бидний хөтөлбөрийн үр шимийг хүртсэн 300,000 гаруй хүүдийн амжилтын түүхийг бид хамтдаа тэмдэглэж байна. Бидний амжилтыг хамтдаа тэмдэглэн дараагийн 20 жилийн алсын харааг бидэнтэй хамт бүтээгээрэй!

Join us as we celebrate our successes and share new visions that will shape the next 20 years.



Фейсбүүк болон Инстаграмаар биднийг дагаж шинэмэдээ мэдээллийг цаг алдалгүй аваарай!
VIEW MORE ҮНЭГҮЙ