Бичиг үсгийн чадваруудыг эзэмших хамгийн шилдэг арга зам юу вэ?
Унших хичээлийн сургах арга нь авианууд холилдож үгс бүтээдгийг илүү тодорхой болгодог. Тус арга авиануудыг нарийвчлан/алдаагүй ашигласнаар дуудлага илүү цэвэр болдгийг суралцагчдад заах болно.
Авианууд хэрхэн хамтдаа холилддогийг мэдэж авснаар суралцагчид бүтэн болон утгат үгс нь үнэн чанартаа үг бүтээх үйл явцад нэмж, хасаж, сунгаж мөн хольж болдог жижиг авиануудын цуваа юм байна гэдгийг олгодог. Ийнхүү эдгээр суралцагчид үсгүүдийг харахдаа, үгс нь авианы нийлэмж юм байна мөн авиа гаргадаг, авиаг дүрсэлж буй зураг гэдгийг илэрхийлж сурдаг. Энэ нь Англи хэлээр уншиж сурах анхны зайлшгүй байх үе шат юм.
Хэдий тийм боловч, энэ нь бүгд биш юм. Англи хэл нь саармаг хэл ба дүрмийн байгууламж, өгүүлбэр зүйн загварчлал нь хамгийн будлимаар мөн бүтэн үг бүтээж буй үсгийн нийлэмжүүд эсвэл үсгийн нийлэмжийн дуудлагын хувьд тогтсон дүрмийн тогтолцоогоор дутмаг байдаг.
“А” үсгийн авч үзье. Энэхүү үсэг нь “cat”, ”gat”, ”was”, ”any”, ”tall”, ”bath”, болон ”area” гэ мэт үгсийн орсон шиг хэд хэдэн авиаг төлөөлдөг. Эсвэл “ough” гэсэн үсгийн нийлэмжийг авъя. Эдгээр үсэгнүүдийн зөв дуудлагыг мэднэ гэдэг боломжгүй. “cough” гэсэн үгэнд /k/-/o/-/f/ байх жишээтэй.
Одоо “bough” гэсэн үгийг авъя. Эдгээр авиа нь одоо /b/-/ow/ (“Cow” гэдэг үгэнд орсон шиг). “though”, “through”, “enough” гэх мэт үгэнд орсон шиг ижил үсгийн дэс дараатайгаар. Тэгэхээр Англи хэл дээр уншиж сурна гэдэг нь цаг үргэлж хэрхэн авиануудын цувааг алдаагүй хэрэглэх вэ гэдгээ мэдэх явдал юм гэдгийг харж болно. Үүнийг мэдэхгүйгээр унших нь тааж унших эсвэл оролдлогоороо аз таарвал зөв унших мөн унших бэрхшээлүүдэд хүргэдэг байна.
Англи хэл дүрэмд захирагддаггүй учраас Англи хэлийг дүрмээр сурах боломжгүй. Өнөө үеийн багш нарт тулгарч буй бэрхшээл нь авиануудын дэс дарааг хэрхэн зөв ашиглахыг хүүхдүүдэд заах болж байна. Суурь шалгуур болох авиалбарын цувааг чадварлаг ашиглаж сурсны дараах тулгарах бэрхшээл нь хэрхэн дэс дарааллын зөв дуудлагын баталгааг өгөх вэ гэдэг юм.
Таны дээр харж байгаачлан ижил үгсийн бүлгийн дуудлага нь үргэлж тогтсон загвартай байдаггүй. Англи хэлний олон үгс дуудлагын хувьд урьдчилан таамаглах аргагүй байдаг. Тийм ч учраас бүлэг үсгүүд урьдчилан таах аргагүй арга замаар нийлэх үед гарах будлиантай мөн тодорхойгүй байдлыг үгүй болгох заах аргыг бий болгох хэрэгцээ урт хугацаанд байсаар ирсэн.
Жишээ нь “cough” гэдэг үгийг хүүхдүүд /off/ эсвэл /ow/ гэж хэлэхээ мэддэг байх шаардлагатай. Нэмж хэлэхэд бичгийн Англи хэлэн дэх олон үгсийн дуудлагад тухайн үгийн дуудлагад онц үүрэггүй үсэгнүүд байдаг. Энэ нь ямар ч суралцагчдыг эргэлзээ болон уншлагын бэрхшээлд авчирч болох юм. “apple” гэдэг үг нь /p/ болон /e/ үсгүүдийг хасаад сонсогдож байгаа 3 авиа болох /apl/ гэж тун хялбархнаар бичигдэж болох байсан.
Түүхэнд тогтож үлдсэн дүрмийг үл хэрэгсэх нь тийм ч амар биш, зарим нэг нь оролдсон, зарим нэг нь амжилт олсон ч тохиолдол байна. Вэвстэр бичгийн Англи хэлний цөөн хэдэн үл ойлгогдох байдлыг бууруулж чадсан ба “colour” гэдэг үгийг ”color” өөрчилж чадсан байх жишээтэй. Гэхдээ, ерөнхийдөө 17 дугаар зуунаар хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журам нь “British English” болон ”American English”-н хоорондын ялгааг үл харгалзан одоог хүртэл хэвээрээ байгаа ба халдашгүйгээр оршин тогтсоноор ирсэн.
VIEW MORE
ҮНЭГҮЙ
Яагаад уншихад зарим бэрхшээлүүд тулгардаг вэ?
Олон хүүхэд уншихад бэрхшээлтэй болоход нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Тэдгээрийг сэтгэл судлаач, “I Can Read”-н үүсгэн байгуулагчид болох Антони Эрншав болон Аннабел Сержент нарын зохиосон “Pearson education”-р хэвлэн нийтлэгдсэн “Дислекси болон бусад унших бэрхшээлүүдтэй ажиллах нь ” номонд дэлгэрэнгүй тусгасан байна.
Унших хөгжлийг судлаач сэтгэл зүйчийн хувьд 15 жилийн хугацаанд судалсны дараа ерөнхий тохиолдол унших чадвар муу байгаа нь үр нөлөөгүй мөн хангалтгүй заах арга зүйн үр дүн юм гэдэг санааг дэмжиж байна.
Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхий тохиолдолд хүүхдүүдэд сайн заагаагүй учраас хүүхдүүд хялбархнаар унших эсвэл сайн уншиж тал дээр бүтэлгүйтдэг. Багш нарын хувьд уншиж сурахаас өмнөх хангалттай, өөрөөр хэлбэл авиа зүйн бол үечлэлийн тухай шаардлагатай бэлтгэгдээгүй суралцагчдад цагаан толгойг зааж эхэлдэг нь анхлан уншиж сурч буй суралцагчдыг эргэлзээтэй байдалд хүргэдэг байна.
Манай хөтөлбөрийн дагуу уншлагын мэргэшсэн багш нараар заалгаснаар суралцагчид унших нь хөгжилтэй бас сонирхууштай зүйл юм байна гэдгийг таньж мэдэх болно гэж “I Can Read” амлаж байна.
Та өөрт ойр байгаа “I Can Read” төвийг зорисноор илүү дэлгэрэнгүй мэдээлэл эсвэл уншлагын үнэлгээний оношилгооны цаг захиалах боломжтой болно.
VIEW MORE
ҮНЭГҮЙ